Машиндаа хавчуулагдсан байсныг аварчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2016-01-01 14:20:48

Нийслэл, аймаг, сумдын онцгой байдлын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд үргэжлүүлэн ажиллана. 

Өчигдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Авдар багийн нутаг “Хатуугийн давааны энгэр” гэдэг газар “Тоёото” загварын суудлын автомашинтай 4 том хүн, 2 нялх хүүхэд цасанд суусан байсныг Онцгой байдлын алба хаагчид тусламж үйлчилгээ үзүүлэн машиныг цаснаас гарган, хүмүүсийг аймгийн төвд хүргэж өгсөн байна.

Мөн нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Яармагаас Зайсан орох уулын хатуу хучилттай автозамын зорчих хэсэгт “Ниссан” загварын автомашин, “Хонда” загварын автомашинтай мөргөлдөж, зорчигчид гэмтсэн осол өчигдөр гарчээ. 21-50 насны дөрвөн хүн бэртсэн байсныг анхны тусламж үзүүлэн Яаралтай түргэн тусламжийн эмч нарт шилжүүлэн өгчээ.

Өнгөрөгч шөнө буюу он солигдсоны дараа Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, “Дархан Ус суваг” ХК-ийн зүүн талын хатуу хучилттай автозамын зорчих хэсэгт “Тоёото” загварын автомашин самбар мөргөж, төмөр хийцэнд хоёр хүн хавчуулагдсан байсныг мөн аварчээ. 

Н.Туяа

Холбоотой мэдээ