Хятад хурдны төмөр замын бүтээн байгуулалтаар дэлхийд тэргүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dogsom@montsame.mn
2016-01-04 11:41:55

Хятадын Төмөр замын ерөнхий компанийн мэдээлснээр, 2015 онд Хятадын төмөр замын салбар дахь  үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын хэмжээ 820 тэрбум юаньд хүрч, 9000 гаруй км урт төмөр зам  шинээр барьжээ.

2015 оны эцэс ийн байдлаар бүх Хятадын нийт  төмөр замын  хэмжээ 120 мянга  км-ээс давж, дэлхийд хоёрт орж  орж, хурдны төмөр замын хувьд 19 мянга гаруй км болж дэлхийд тэргүүлж  байгаа юм байна. 2015 онд Хятадын төмөр замын 61 төслийг  хэрэгжүүлж дуусгажээ.

 

Бээжин хот. Д.Энхчимэг

Холбоотой мэдээ