ОУИМ Ц.Батчулуун "New Year Open-2016"-нд түрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2016-01-05 10:06:19

АНУ-ын Сан Франциско хотноо энэ сарын 1-3-нд "New Year Open-2016" шатрын олон улсын нээлттэй тэмцээнээс ОУИМ Ц.Батчулуун тэргүүн байр эзэллээ.

Тус тэмцээнд 2600-гаас дээш рейтингтэй 2, нийтдээ 5 Их мастер, 4 Олон улсын мастер тэргүүтэй 40 шатарчин ур чадвараа сорин оролцжээ. Манай улсаас ОУИМ Ц.Батчулуун оролцсон бөгөөд сүүлийн өрөгүүддээ Украины Жеребух Ярослав /2614/, Ази тивийн аварга Энэтхэгийн Нэги Паримаржан /2664/ нартай хараар тоглон хожиж, бахдам ялалт байгуулав.

"Тэрбээр энэ тэмцээнд нийт 6 өрөг тоглосноос 5.5 оноо авч, 2016 оны анхныхаа нээлттэй тэмцээндээ түрүүлснээр  чансаагаа 20-иор ахиуллаа" хэмээн Монголын шатрын холбооноос мэдээллээ.

Д.Өлзий

Холбоотой мэдээ