ОХУ дахь Залуучуудын зөвлөл байгуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРОХУ-ын Москва хотод ажиллаж амьдарч буй Залуучуудын зөвлөл байгуулж, өчигдөр салбарынхаа тамга гэрчилгээг албан ёсоор гардан авлаа.
Анх 2013 онд “Ле Мон” клуб нэртэйгээр байгуулж байсан тус залуучуудын нэгдэл нь өдгөө илүү олон залууст хүрч ажиллах зорилгоор МЗХ-ны дэргэдэх зөвлөл болон үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүллээ. Зөвлөлийн тэргүүнээр Г.Билгүүнийг, тэргүүлэгч гишүүдээр Ж.Эрдэнэзул, Б.Энхмаа, Л.Долгормаа, Б.Хулан, Х.Хатанболд, Ж.Отгонгэрэл, О.Буянхишиг, Б.Алтансолонго нарыг сонгосон байна.
Цаашид тус зөвлөл нь МЗХ-ны бодлого чиглэлийн дагуу үйл ажиллагаагаа явуулж, Москва хотод сурч хөдөлмөрлөдөг Монгол оюутан залуусын хөгжлийг дэмжих, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор “Нөхөрлөлийн аян”, “Спорт өдөрлөг”, “Соёлын довтолгоо”, “Эх орны хөгжил миний нүдээр” эрдэм шинжилгээний бага хурал, “Монгол оюутны хөгжлийн арга барил” нээлттэй өдөрлөг зэрэг олон талт арга хэмжээг 2016 онд зохион байгуулахаар тогтжээ. Түүнчлэн хоёр улсын залуучуудын уламжлалт, найрамдалт харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх зорилгоор хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлэх аж.
Б.Туул