АНУ-д 40 мянга гаруй км хавтгай дөрвөлжин нутаг түймэрт өртжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНМОСКВА. /Sputnik/. 2015 онд АНУ-д 40975 км хавтгай дөрвөлжин газар нутаг түймэрт өртөж, Хөдөө аж ахуйн яамнаас 2.6 тэрбум долларыг гал унтраах ажилд зарцуулсан талаар тус яамны сайд Том Вилсак мэдэгджээ.
АНУ-ын Түймрийн дотоодын менежментийн хөтөлбөрийн төсвийн 76 хувийг түймрийн бэлэн байдал, унтраах ажилд зарцуулдаг тул түймрийн эрсдэлийг бууруулах хүчин чармайлтад шаардлагатай санхүүжилтийг бууруулдаг гэж тус улсын Хөдөө аж ахуйн яам үзэж байна.
"40 мянга гаруй км хавтгай дөрвөлжин нутаг шатсан мэдээ аймшигтай хэдий ч энэ гэнэтийн зүйл биш бөгөөд цаашдаа энэ хэмжээ өсөж магадгүй” гэж Вилсак хэлжээ.
Тус улсад 2015 онд 50 гаруй түймэр гарсны дотор 20 нь 400-аас дээш км хавтгай дөрвөлжин нутгийг шатаасан байна.
"Ой хамгаалалтын 7 гал унтраагч ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдаж, 4500 орон гэр шатсан бөгөөд эдгээр түймэр хүнд хохирол учруулсан. Олон нийтийг хамгаалах үүргээ бид нухацтай биелүүлдэг ч сүүлийн үед, уур амьсгалын өөрчлөлт, ган гачиг, Вашингтоноос байгаль орчны төсвийг хязгаарласан зэрэг шалтгаанаас улбаалан бид ажлаа хийхэд хэцүү болж байна” гэж Вилсак хэлсэн байна.
Х.Аминаа