Японы зүүн хойд нутагт 7.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
g.enkh-od@montsame.gov.mn
2026-04-20 16:51:29

ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /Kyodo/. Японы зүүн хойд болон хойд нутагт 7.5 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас цунамийн түгшүүр зарласан тухай тус улсын Цаг уурын агентлаг мэдээллээ.


Орон нутгийн цагаар 16:53 цагт болсон газар хөдлөлтийн хүч Японы газар хөдлөлтийн эрчмийг тооцоолдог 7 баллын шатлалаар "5-аас дээш" түвшинд бүртгэгдсэн байна. Газар хөдлөлтийн голомт нь 10 километрийн гүнд байжээ.


Хоккайдо болон Иватэ мужийн Номхон далайн эрэг орчмоор 3 метр хүртэлх өндөртэй цунамийн давалгаа нүүрлэж болзошгүйг Цаг уурын агентлагаас анхааруулсан байна.

Холбоотой мэдээ