Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

Орон нутагт | Увс
erdenechimeg@montsame.mn
2015-09-11 18:49:43

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг Увс аймагт тэмдэглэлээ.

Өчигдөр өглөө Дэчинравжаалин хийдийн лам нар ном хурсаны дараагаар Чандмань улаан уулан дахь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн дурсгалын хөшөөнд аймаг, сумын удирдлага болон хилсээр хэлмэгдэгсэдийн үр хойчис цэцэг өргөж хүндэтгэл үзүүлсэн юм.

   Энэ үеэр Улаангом сумын замын хөдөлгөөнд оролцогчид 1 минутын турш автомашиныхаа гэрлийг асааж хилсээр хэлмэгдэгсдэд хүндэтгэл үзүүллээ. Мөн ЕБС-иудад улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн талаар нэг цагийн хичээл орсон байна.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд