Мэдүүлэг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнуудын семинар эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-01-08 11:48:54

Авлигатай тэмцэх газраас төрийн захиргааны болон нутгийн захиргааны төв байгууллагын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ээлжит семинар энэ сарын 7-ны өдөр эхлэв. 

Өнөөдөр үргэлжилж буй уг семинараар орлогын мэдүүлгийг шинэчлэн авахтай холбогдсон зөвлөмж өгч байна. Авлигын эсрэг хуульд зааснаар албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогоо тухайн оны 2 дугаар сарын 15-ны дотор шинэчлэн мэдүүлэх үүрэгтэй байдаг. Хуулийн хугацаа ойртсонтой холбогдуулан мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий 110 гаруй албан тушаалтанд ийнхүү арга зүйн заавар, зөвлөгөө өгөх семинар зохион байгуулж байгаа юм. Дээрх ажилтнууд мэдүүлгийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд анхаарах зарим асуудал, “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн мэдээллийн систем”-ийн ашиглалт, цахим бүрдүүлэлтийн танилцуулга, авлига, ашиг сонирхлын зөрчлийн талаарх өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг мэдээлж, ажлынхаа арга барил, туршлагаас харилцан солилцож байна. 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ