“Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах ёслол эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
jargal@montsame.mn
2016-01-11 10:28:15

НЬЮ-ЙОРК. /TASS/. Холливудын одод бүгдээрээ ням гарагийн орой Америкийн Калифорни муж улсын Ло-Анжелес хотын "Беверли Хилтон отель" зочид буудалд цугларчээ. Уг зочид буудалд кино, телевизийн “Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах 73 дахь удаагийн ёслол эхэлж байгаа юм. Шагнал гардуулах ёслолыг телевизийн “NBC” сувгаар шууд дамжуулна.

Холливудын дэргэдэх Гадаадын сэтгүүлчдийн холбооноос жил бүр олгодог уг шагнал нь АНУ-ын кино ертөнцөд “Оскар”-ын дараа орох томоохон шагналд тооцогддог.

“Алтан бөмбөрцөг”-ийн эздийг 25 төрөлд тодруулах бөгөөд үүнээс 14 нь кино урлагийнхнаас, харин 11 нь телевизийнхнээс тодорно. Энэ жилийн ёслолыг Британийн инээдмийн алдарт жүжигчин Рики Жервейз дөрөв дэх удаагаа хөтөлнө. Түүнийг хамгийн сүүлд гурван жилийн өмнө “Алтан бөмбөрцөг” гардуулах ёслолын хөтлөгчөөр урьж байжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ