Т.Лхагвасүмбэрэл агсныг "2015 Helen Freeman Awards" шагналаар нэхэн шагнав

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2016-01-12 14:36:29

“Ирвэс хамгаалах сан”-гийн биологич, ирвэс судлаач Т.Лхагвасүмбэрэл агсныг Монголын ирвэсийг хамгаалахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж “Хэлэн Фриймэн 2015” шагналаар нэхэн шагналаа.

Тус шагналыг Олон улсын ирвэс хамгаалах сангаас жил бүр дэлхийн ирвэс хамгаалдаг, судалдаг 12 улс орны ирвэс судлаачдын дундаас тухайн жилд судалгааны ажил болон хамгаалалт хийсэн ажлыг нь үнэлж олгодог аж.

Цоохор ирвэсийн гол идэш бологч янгирын хам­гаалал, өнөөгийн байдлын талаар судалж, ирвэсэнд  автомат камер хэрхэн суу­ри­луулах, хаягийн судалгаа хийх зэрэг үр дүнтэй ажлуудыг хийж байсан тул түүнийг ийнхүү шагнажээ.

Шагналыг өнөөдөр Т.Лхагвасүмбэрэл агсны ар гэрийнхэнд гардуулав.

Ж.Болор

Холбоотой мэдээ