Цаашдаа цас нэмж орвол өвөлжилт хүндрэх төлөвтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийн нийт нутгаар цастай байна. Тус аймгийн 15 сумын 58 багийн нутаг дэвсгэрт 5360 өрхөд 2 сая гаруй мал өвөлжиж байгаа бөгөөд Баяндалай, Сэврэй, Номгон, Манлай, Цогт-Овоо, Ханхонгор, Гурвантэс сумдад цасны зузаан ахиу, бусад сумдад хэвийн байна.
Ер нь цаг уурын хэмжилт авдаггүй уулархаг бүс нутаг Гурвансайхан, Баянцагаан, Баянбор, их бага Номгон, Хөрхийн уулсаар цас ихтэй, нэмж орвол ихэнх нутгаар өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа юм. МАА-н өвөлжилтийн бэлтгэл ажлыг Өмнөговь аймаг 85,4 хувьтай хангаж биелүүлсэн тул одоогоор сум орон нутгийнхаа нөөцийг ашиглаад явж байна. Цаг хүндэрсэн 10-аад сумын нутаг дэвсгэрт 0-5 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, 65-аас дээш настангууд, ХБИ зэрэг 22 гаруй мянган иргэн МАА эрхэлж байгаа бөгөөд эдгээр иргэд цаг хүндэрсэн үед эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад эрсдэл ихтэй, цаг алдалгүй бусад тусламж үйлчилгээг хүргэхэд бэрхшээлтэй болж ирэх юм.
Аймгийн хэмжээгээр өвс тэжээлийн нөөц багассан тул “Алтан тариа” компанитай гэрээ байгуулсан тэжээлийн нөөцөө бүрдүүлж эхлээд байна.
Өмнөговь аймаг С.Сумьяа