ӨМНӨГОВЬ: “Боломжоо нээе” хөтөлбөрт гурван сурагч хамрагдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2026-04-26 17:57:05

Даланзадгад, 2026 оны дөрөвдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Монгол Улсын хэмжээнд хэрэгжиж буй “Боломжоо нээе” хөтөлбөрт Даланзадгад сумаас гурван суралцагч шалгарч оролцохоор болжээ.


Монголын хүүхдийн зөвлөлөөс БНСУ-ын Пусан хот дахь консулын газартай хамтран хэрэгжүүлж буй “Боломжоо нээе” хөтөлбөрт улсын хэмжээнд 30 сурагч шалгарчээ.

 

Тус хөтөлбөрт Даланзадгад сумын 1 дүгээр сургуулийн 10а ангийн сурагч А.Дорж, 10в ангийн сурагч Н.Ариун-Эрдэнэ, 3 дугаар сургуулийн 11в ангийн сурагч М.Маралгоо нар тэнцэж, энэ оны 4 дүгээр сарын 29-нөөс 5 дугаар сарын 5-ны өдрүүдэд БНСУ-ын Пусан хотод хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай танилцан туршлага судалж, соёлын олон талт үйл ажиллагаанд оролцох юм.

 

Даланзадгад сумын ЗДТГ БНСУ-ын Жомбүк болон Пусан хотуудтай хамтран ажиллаж, эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуйн салбаруудад үе шаттай ажлыг хэрэгжүүлэн зургаа дахь жилдээ үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна.

Холбоотой мэдээ