Нэгдүгээр сарын 14-нд болох үйл явдал

Монголын мэдээ | Лавлагаа
ariunbold@montsame.mn
2016-01-14 08:56:01

09.00 цагт Компаниуд болон дотоодын зах зээлд инноваци шингэсэн технологи, цоо шинэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, бизнесийн загварыг нэвтрүүлж буй гарааны бизнес эрхлэгчдийн хооронд олон талын бизнесийн хамтын ажиллагаа эхлүүлэх зорилготой анхны томоохон арга хэмжээ "Boosting Mongolia" МҮХАҮТ-д болно.

10.00 цагт Хотын захиргаа төрийн 200 гаруй үйлчилгээг нэг дороос олгох "Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв"-ийн албан ёсны нээлт Дүнжингаравт болно.

11.00 цагт Санхүүгийн зах зээлийн хөгжил үндэсний хэмжээний форум зохион байгуулах талаар Санхүүгийн зохицуулах хороо өөрийн байрндаа мэдээлэл хийнэ.

11.00 цагт Нийслэлийн өргөө амаржих газрын номын сан Улаанбаатар хотын номын сангийн харъяа Баянзүрх дүүргийн номын сантай хамтарсан “Номоор жигүүрлэсэн мөнхийн ачтан” өдөрлөг Нийслэлийн өргөө амаржих газрын хурлын зааланд болно.

11.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд иргэн Б.Бундхорол сарын турш Сүхбаатарын талбай дээр хийсэн дуугүй суултын талаар болон 2016 оны нэгдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэх тэмцэлийн дараагийн шатанд шилжих талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Парламентад суудалгүй намуудын зөвшилцөлийн уулзалт "Union building"-ийн 3-р давхарт болно.

12.30 цагт АН-ын байранд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшигчдэд батламж гардуулна.

Төрийн ордонд

09.00 цагт УИХ-ын чуулган хуралдана. Чуулганы хуралдааны дараа Хууль зүйн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

12.00 цагт  "Сайдын цаг" уулзалтад Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа оролцоно. 

Холбоотой мэдээ