Бие нь муудсан тул Б.Батзаяаг эмнэлэгт хэвтүүлжээ

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2016-01-14 13:28:01

Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг 2015 оны 10 дугаар сарын 31-нд баривчлан Зайсан дахь хорих ангид саатуулсан юм. Цагдан хорих хугацаа дуусч батлан даалтад гаргасан ч хэрэгт хяналт тавьж буй прокурор эсэргүүцэл бичсэнээр дахин хориод байгаа юм.

 Одоогоор Цагдаагийн талаас энэ хэрэгтэй холбоотой бичиг баримтыг шалгаж дуусаад оны өмнө АТГ-т шилжүүлсэн байна. Харин Б.Батзаяа нь хоригдох явцдаа удаан хугацаагаар өлсгөлөн зарласан учир хоёр бөөр нь муудсан, уушги нь идээлж биеийнх нь байдал хүндэрчээ. Тиймээс түүнийг  Цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа гэх мэдээлэл байна.  

Ж.Батсайхан   

 

Холбоотой мэдээ