“Эрдэнэт Медикал” оношилгооны төв өвчтөний мэдээллийг 12 жил хадгална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-09-12 19:40:11

Орон нутагтаа  төдийгүй Монголдоо томоохонд тооцогдох оношилгооны төв тун удахгүй ашиглалтад орох гэж байна. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 100 хувийн хөрөнгө оруулалатаар хийгдсэн “Эрдэнэт Медикал” олон улсын оношилгооны төв  нэг удаад 500 гаруй хүн хүлээн авах хүчин чадалтай юм.

Мөн үйлчлүүлэгчдийн мэдээллийг зургаагаас 12 жилийн хугацаанд хадгалах боломжтой аж. Долоон давхар бүхий уг барилгыг 51 сая ам.доллараар барьсан юм. Уг төв нь нян үрждэггүй шалны хулдаас, хана, лабораторын бохир зайлуулах хоолой, эмнэлгийн нэгдсэн хийн систем болон агааржуулалтын системээр тоноглогдсоноос гадна 180 автомашины зогсоол, гэрэлтүүлэг, ногоон байгууламж зэрэг дэд бүтцийг цогцоор нь шийджээ.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд