“Өлгий Байгаль” нөхөрлөлүүдийн холбоонд 22 сая төгрөг хандивлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНБаян-Өлгий аймгийн сумдын Агнуурын менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор Баян-Өлгий аймгийн “Өлгий Байгаль” нөхөрлөлүүдийн холбоонд Турк улсын “Амьтан хамгаалах сан”-гаас 22 сая төгрөг хандивлав.
Өвөлжилт хүндэрч ихэнхи аймаг сумдад зудын байдалтай байгаагаас шалтгаалан зэрлэг ан амьтдын амьдрах нөхцөл хүндэрч байна. Тиймээс Турк улсын “Амьтан хамгаалах сан”-гаас Баян-Өлгийн аймгийн Агнуурын бүс нутгууд дахь амьтдад Биотехникийн арга хэмжээ авах, хамгааллын үйл ажиллаанд зарцуулах зорилгоор дээрх хандив өргөснийг өчигдөр буюу энэ сарын 13-нд Байгаль орчны иргэний зөвлөл (БХИЗ)-ийн удирдлагууд гардуулав.
БХИЗ нь 2014 оноос Баян-Өлгий аймгийн Амьтны нөөцийн хамтын менежментийн Ерөнхий зохицуулагчаар ажиллаж, аймгийн ерөнхий агнуур, зохион байгуулалт, ан агнуурын менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлжээ. Энэ хүрээнд 2014-2015 онд нийт 287 сая төгрөгийн хөрөнгийг татан төвлөрүүлж, үйл ажиллагааг нь дэмжсэн байна.
Ч.Ариунболд