Улаанбаатарт 18-20 хэм хүйтэн байна

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-01-15 08:15:54

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн ихэнх, Төв, говь, зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орж, цасан болон явган шуурга шуурна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 6-11 метр. 18-20 градус хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 24 градус хүйтэн, харьцангуй чийг 80 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө хүйтэрч 27-32 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгороор шөнөдөө 32-37 градус, өдөртөө 26-31 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 23-28 градус, өдөртөө  хүйтэрч 16-21 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 27-29 градус, өдөртөө 20-22  градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмөнговийн нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

Холбоотой мэдээ