Хонины мах 3500 төгрөг болж хямдарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-09-12 19:56:16

2014 оны жилийн эцсийн байдлаар нэг сая 700 гаруй толгой мал тоолуулсан Дорноговь аймагт  малын   махны үнэ хямдарлаа. Тус аймгийн ЗДТГ-ын Статистикийн хэлтсээс наймдугаар сарын 12-нд гаргасан өргөн хэрэглээний барааны  үнийн судалгаанаас үзэхэд хонины мах өмнөх оны мөн үеийнхээс  13.5 хувь буюу 5500 төгрөг болж хямдарчээ.

Харин энэ тоо зөвхөн  худалдааны лангуун дээрх үнэ бөгөөд малчид ард иргэдийн гар дээрээс зарагддаг  малын махны үнэ үүнээс ч илүү хямдарсан байна. Тухайлбал, нэг кг хонины мах 3500 төгрөг, нэг кг ямааны мах 3000 төгрөг, нэг кг үхрийн мах 5000 төгрөгөөр малчид малаа борлуулж буй.  Малын мах ийнхүү хямдарсан нь улсын эдийн засаг хүндэрч, төсөв санхүүгийн орлого багассанаас иргэдийн худалдан авах чадвар буурсантай холбон тайлбарлаж байгаа юм.Харин ямааны ноолуурын үнэ долдугаар сард 51 мянган төгрөг байсан бол наймдугаар сард 54 мянган төгрөг болж нэмэгдсэн аж.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд