АНУ зөвхөн “хоёрдугаар зэргийн хориг"-оо цуцлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-01-17 11:52:41

ВАШИНГТОН. /TASS/. АНУ одоогоор Иранд авсан зөвхөн “хоёрдугаар зэргийн хориг"-оо, тодруулбал, Америкийн компаниудын гадаад орнууд дахь салбар болон гадаадын пүүсүүдтэй холбоотой хоригоо цуцалсан байна. Энэ тухай АНУ-ын Сангийн яам Иранд авсан хэд хэдэн хоригийг цуцлах тухай тус улсын Ерөнхийлөгч Барак Обамагийн шийдвэрийн талаар тайлбар өгөхдөө мэдэгджээ.

Ийм алхамыг АНУ-ын засаг захиргааны тэргүүн Тегеран цөмийн хөтөлбөртэй нь холбоотой гэрээнд хүлээсэн урьдчилсан үүргээ биелүүлсэнтэй холбоотойгооор хийсэн байна. Ираны эрх баригчид амлалтаа биелүүлж байгааг Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн /МАГАТЭ/ удирдлага бямба гарагт Австрийн Вена хотод нотолжээ. Гэрээг байгуулсан бусад оролцогч ч мөн, тухайлбал, АНУ болон Европын Холбоо Ираны өмнө хүлээсэн үүргээ биелүүлснээ мэдэгдсэн байна.

Гэхдээ одоогоор зөвхөн Иран болон “зургаан” гүрний боловсруулсан Цогц үйл ажиллагааны хамтарсан төлөвлөгөөний зарим заалтад хэлэлцэн тохиролцсон “хоёрдугаар зэргийн хориг”-ийн тухай яригдаж байгаа болохыг АНУ-ын Сангийн яам тайлбарлажээ. Америкийн хувь хүмүүс болон хуулийн этгээдүүдийг Иран улстай ажил хэргийн холбоо тогтоохыг хориглосон “нэгдүгээр зэргийн хориг арга хэмжээ” одоогоор хүчинтэй хэвээр байгаа гэж тус яамны хэвлэлийн алба мэдээлжээ.  

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ