Гурилын үнэ буурч, махных нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн хэмжээнд махны үнэ ханш хямд байсан боловч он гарсаар сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан махны бөөний үнэ ханш нэмэгдэж, харин гурилын үнэ ханш тогтвортой, зарим нь буурч байгаа гэнэ.
Мөрөн сумын "Далай ээж" хүнсний захад үхрийн мах жижиглэнгээр 5000, адуу 4000, хонины мах 4500 төгрөгөөр худалдаалагдаж байгаа бол Улаанбаатар гурил 25 кг нь 24000, орон нутгийн Алтандуулга гурил 23,500 төгрөг болж хямдарчээ. Сар шинийн баяр дөхөж байгаа ч иргэдийн худалдан авалт муу өргөн хэрэглээний барааны үнэ ханш нэмэгдээгүй тогтвортой байгааг худалдаачид хэлж байна. Орон нутагт үйлдвэрлэсэн хэвийн боов кг 3000, ааруул 5000-8000, цагаан тос 6000, хашин 500, сүү болон аарц 1500, тогооны өрөм 8000 төгрөгийн үнэ ханштай худалдаалагдаж байна.
Б.Гантуяа