Цагаан идээний үзэсгэлэн худалдаа зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-01-19 09:39:27

Уламжлалт сар шинийн баярыг угтан Нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт мах, цагаан идээний өргөтгөсөн худалдаа зохион байгуулах болжээ.

Чингисийн талбайд болох өргөтөгөсөн худалдааг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгуулах  бөгөөд энэ сарын 27-ноос ирэх сарын 08-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Түүнчлэн үзэсгэлэн худалдааг Баянзүрх 1 дүгээр хороо, Скай их дэлгүүрийн гадна талбай
6 дугаар хороо, Бөхийн өргөөний гадна талбайд, Сүхбаатар 2 дугаар хороо, АСА Цирк, Цэрэндоржийн гудамж гадна талбайд, Чингэлтэй 5 дугаар хороо, Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулна. Баянгол 13 дугаар хороо, Leon tower худалдааны төв, 15 дугаар хороо, Макс худалдааны төвийн 2 давхарт, Хан-Уул 2 дугаар хороо, Мишээл экспо худалдааны төв, 15 дугаар хороо, Махатма Гандийн гудамж Home плазад  Сонгинохайрхан 14 дүгээр хороо, Цамбагарав үйлчилгээний төв, 1 дүгээр хороо, Гүнгэрваа худалдааны төвд явуулах юм. Дүүргүүдэд өргөтгөсөн худалдаа зохион байгуулах өдөр, цагийн хуваарийг нарийн тогтоож, худалдаалагдах хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, орчны эрүүл ахуйг хангахыг дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгожээ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ