Баянтүмэнд цэцэг өвчин гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДХөрш зэргэлдээ аймгуудад малын цэцэг өвчин гарсан тухай мэдээлэл өмнө нь цацагдсан ч өнөөдрийн байдлаар Дорнод аймагт энэ өвчин илэрчээ.
Тус аймгийн Баянтүмэн сумын хоёр суурь хонь дээрх өвчнөөр өвчилж, одоогоор өвчний голомтод вакцинжуулалтын ажил хийгдэж байна. Дээрх суурьд хоёр эмч ажиллаж, хорио цээрийн дэглэмийн үеийн зааврын дагуу ил шинж тэмдэгтэйгээс нь дээж авч төв рүү явуулж, устгах зэрэг ажлыг хийж байгаагаа Хүнс Хөдөө аж ахуйн газрын дарга А.Энхтүвшин мэдээллээ.
Б.Туяа