А.Батбилэг: Сангийн яамнаас санхүүжилт өгвөл оюутнууд тэтгэлгээ авна

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2016-01-22 10:18:05

Оюутны үндэсний тэтгэлгийн 70 мянган төгрөгийг хугацаанд нь өгөхгүй хүлээлт үүсээд байгаа талаар Сургалтын төрийн сангийн мэргэжилтэн А.Батбилэгээс тодрууллаа.

-Оюутнуудад олгох 70 мянган төгрөгийг хэзээнээс өгөх вэ гэдэг асуултыг иргэдийн зүгээс их тавьж байна. Яагаад оюутнуудад хугацаанд нь мөнгийг нь өгөхгүй байна вэ?

- Сургалтын төрийн сангаас 2015-2016 оны хичээлийн жилийн 9-12 сарын үндэсний тэтгэлгийн хувьд сургуулиудтай 2015 оны 12 дугаар сарын 10-нд бүх судалгаа тооцоогоо хийж дуусаад Сангийн яаманд бүх холбогдох материал, албан бичгээ хүргүүлсэн. Сангийн яамнаас санхүүжилт өгвөл тэр өдөртөө арилжааны банкууд руу шилжүүлж оюутны дансанд орно.

-Энэ сардаа багтаж оюутнууд тэтгэлгээ авах боломжтой юу?

-Энэ талаар яг нарийн хэлж мэдэхгүй байна. Санхүүжилт сангийн яамнаас хамаарч байгаа.

-Сурлагын амжилтаар нь ялгамжтай өгөх шинэ журам гарсан. Хангалтгүй суралцдаг оюутанд энэ тэтгэлэг очихгүй гэсэн  үг үү?

-Засгийн газрын 2014 оны 71 дүгээр тогтоол гарч 3.0-оос дээш голч дүнтэй суралцсан оюутнуудад үндэсний тэтгэлэг буюу 70200 төгрөг олгохоор болсон. Хангалтгүй суралцсан оюутнуудад  тэтгэлэг өгөхгүй.

-Өнгөрсөн улирлын тооцоогоор хичнээн оюутан тэтгэлэг авах вэ?

-2015 оны 9-12 сард 52 мянга гаруй оюутны 16 тэрбум төгрөг санхүүжилтээ хүлээж байна.

Ж.Болор

Холбоотой мэдээ