3000 долларын санхүүжилт авахаар болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-01-24 10:19:28

Сүхбаатар аймгийн  Баруун-Урт сумын үндэсний лаборитор нэгдүгээр бүрэн дунд сургуулийн  бага ангийн байгалийн ухааны кабинет байгуулах төсөл дэмжигдэж БСШУЯ-наас 3000 ам долларын  санхүүжилт авахаар болжээ.

Тус сургуулийн бага ангийн сургалтын менежер С.Эрдэнэцэцэг, Т.Болортуяа нар бага ангийн сурагчдын байгалийн ухааны туршилт, судалгаа хийх чадварыг дээшлүүлэх зорилгоор тусгай кабинет байгуулахаар төсөл боловсруулсан нь үр дүнтэй болсон байна.

Г.Сүхээ

Холбоотой мэдээ