Унгар Улсын Ерөнхий сайдын айлчлал эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-01-25 10:33:19

Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбаны Монгол Улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ.

Түүнийг Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд албан ёсоор угтлаа. Үүний дараа Виктор Орбан "Хүндэт зочны дэвтэр"-т гарын үсэг зурлаа.

Одоо хоёр улсын Ерөнхий сайд ганцаарчилсан уулзалт хийж байгаа бөгөөд тун удахгүй албан ёсны хэлэлцээ хийх юм.

Виктор Орбан Унгар Улсын 62 дахь Ерөнхий сайд юм. Энэхүү айлчлал нь Унгар Улсаас Манай улсад хийж Ерөнхий сайдын түвшний анхны айлчлал гэдгээрээ онцлог юм.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ