Сант сум 223 мянган толгой мал тоолуулав

Орон нутагт | Өвөрхангай
erdenechimeg@montsame.mn
2016-01-25 20:07:50

Өвөрхангай аймгийн Сант сум 2015 оны жилийн эцсийн мал тооллогоор 223540 толгой мал тооллуулснаас тэмээ 738, адуу 8326, үхэр 7894, хонь 93699, ямаа 112883 толгой байна. 2015 онд 12 мянгат малчин төрж, нийт 28 мянгат малчинтай болжээ.

Малынхаа тоогоор Цариг багийн малчин Ч.Болоож 2937, Н.Наран 2469, С.Жамбалдорж нар тэргүүлсэн байна. Малын төрөл бүр дээр  262 тэмээгээр Улаан-Овоо баг, 2432 адуугаар Цариг баг,  2138 үхрээр Цариг баг, 27934 хониор Цариг баг, 26622 ямаагаар Цахиурт багууд тус бүр тэргүүллээ.

Мөн 60 тэмээгээр Цахиурт багийн малчин Ч.Дашдорж, 181 адуугаар Цариг багийн малчин Н.Наран, 113 үхрээр Цахиурт багийн малчин Т.Гандэлгэр, 1963 хониор Цариг багийн малчин Ч.Болоож, 981 ямаагаар Цариг багийн малчин Н.Наран нар 5 төрөл дээр тэргүүлээд  байна.

Өвөрхангай Б.Батчимэг

 

Холбоотой мэдээ