Нарийн мэргэжлийн эмч нарын баг Орхон аймагт ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-14 15:02:59

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 21 мэргэжилтэн Орхон аймагт хоёр өдөр ажиллалаа.

Тэд тархи, мэдрэл, нуруу, нугас, гар сарвуу гэсэн 17 чиглэлээр үзлэг, оношилгоо хийжээ. Мөн мэс засал хийж эмч, мэргэжилтнүүдэд лекц, сургалт зохион байгууллаа. Уг сургалтад хамрагдахаар Дархан-Уул, Булган аймгаас эмч нар ирсэн байна. Ингэснээр зөвхөн сургалтад л гэхэд 100 гаруй эмч хамрагджээ. Энэ үйл ажиллагаа нь “Осол, гэмтэл, хүчирхийллийн эсрэг” үндэсний хөтөлбөрийн хүрээнд болж байгаагаараа онцлог юм. 

Энэ жил Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 55 жилийн ой тохиож байгаа бөгөөд үүний хүрээнд хөдөө орон нутаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдтэй хамтран ажиллаж байгаа юм. Уг баг Дорнод, Өмнөговь, Ховд аймагт ажиллана. 

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд