Модны хэрэглээ буурснаар 40 сая төгрөгийн алдагдал гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-28 22:20:41

2015 онд Бат-Өлзий суманд бодит хэрэглээгээр 1600 өрхөд 11500 м3 орчим түлээний эрхийн бичиг олгох байв. Гэвч 941 өрхөд 5254 м3 түлээний эрхийн бичиг олгосон байна. 

Үүнээсүзэхэд 600-800 гаруй өрхөд  6000 орчим м3 түлээний эрхийн бичиг олгоогүй, Тусгай хамгаалалтай газраас мод бэлтгэх ажил бүрэн хийгдээгүйгээс 30 орчим сая төгрөгийн орлого олох боломж алдагдсан байна.

Мөн нөхөрлөл, аж ахуйн нэгжид 5788 м3 түлээний эрхийн бичиг олгосон бөгөөд  2014 онд тус сумаас 9386 м3 түлээ гадагш ачигдаж байсан бол 2015 онд 5200 м3 болж буурчээ.

Модны худалдан авалт эрс буурсны улмаас Бат-Өлзий сум ойн орлогын төлөвлөгөөнөөс 40 сая төгрөг хассан байна.

Мод бэлтгэлийн хэмжээ буурч байгаа шалтгааныг төв суурин газрын айл өрхүүд түлшинд хэмнэлттэй зуух ашигладаг болсон, иргэдийн худалдан авах чадвар буурсантай холбон үзэж байгаа юм.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ