Монголын хөрөнгийн бирж 4 тэрбум 791 сая төгрөгийн арилжаа хийлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-02-01 16:01:15

Монголын хөрөнгийн биржийн өнөөдөр “I”  "II" болон “ III” ангилалд бүртгэлтэй нийт 17 хувьцаат компанийн 26,757 ширхэг хувьцаа арилжаалжээ.

Мөн ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 28 долоо хоногийн хугацаатай 22,399 ширхэг,  хоёрдогч зах зээлийн арилжаагаар 25,299 ширхэг ЗГҮЦ арилжигдаж, нийт  4 тэрбум 791 сая 469 мянга 236 төгрөгийн гүйлгээ хийжээ.

Энэ өдөр MSE ALL индекс 851.06 нэгж болж 0.59%-иар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 448 тэрбум 833 сая 325 мянга 286 төгрөг боллоо.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ