“Бөмбөгөр” худалдааны төв орчимд замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-02-02 16:19:35

Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд “Алтжин”, “Юмт бөмбөгөр”, “Бөмбөгөр” худалдааны төв орчмын Замын хөдөлгөөний чиглэлд өөрчлөлт оруулах захирамж гаргажээ.

Захирамжаар Бөмбөгөр худалдааны төв орчмын уулзваруудад түгжрэл үүсэхээс сэргийлж, нэвтрэх чадварыг нэмэгдүүлэхийг Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн тасагт үүрэг болгожээ. Түүнчлэн захуудын удирдлагуудад гадна зогсоолдоо нэмэлт хүч ажиллуулж, хөдөлгөөний зохицуулалт хийхийг үүрэг болгов. Захирамж энэ сарын 01-08 хүртэл үйлчлэх аж.

Холбоотой мэдээ