“Хурд” хамтлаг БНСУ-д суугаа монголчууддаа бэлэг барина

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-02-02 16:55:06

Монголчуудын уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан “Хурд” хамтлаг БНСУ-д ажиллаж, сурч, амьдарч байгаа Монголчууддаа зориулан тоглолтоо хийхээр боллоо.

Тоглолтод “Цэргийн бодол”, “Аавдаа би хайртай”, “Монголтойгоо би адилхан”, “Зураг шиг бүсгүй”, “Санаж байна” зэрэг үзэгч, сонсогчдын дуртай уран бүтээлүүд эгшиглэх юм.

Мөн тоглолтод "Чоно" хамтлагийн ахлагч, дуучин Д.Дэрмээ оролцоно. Тоглолт энэ сарын 6, 7, 8-нд буюу Сар шинийн баярын өдрүүдэд болно.

Ж.Болор

Холбоотой мэдээ