Завханы Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр сайн үнэлэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-02-02 17:09:57

Завхан аймгийн ИТХ-аар Засаг даргын үйл ажиллагааны 2012, 2013, 2014, 2015 оны хөтөлбөрийн хэрэгжилтийг 83.4 хувийн үнэлгээтэй дүгнэжээ.

Иймээс 2016 онд үйл ажиллагааны хөтөлбөрийн үндсэн зорилт төлөвлөсөн хөтөлбөрийн хүрээнд явбал бүрэн биелэх боломжтой гэж дүгнэсэн байна. Харин 2015 оны үндсэн чиглэлийн хэрэгжилтийг 88.7 гаруй хувийн биелэлттэй хангалттай сайн биелсэн гэдэг үнэлгээг өгчээ. Сүүлийн жилүүдэд Завхан аймгийн хүн ам өсч байна. Өнгөрсан жил Завхан аймгийн хүн ам 70000-аас бага байсан бол энэ жил 70000 гарсан хүн амтай болжээ. Төрөлт нэмэгдэж байна. Хүн ам өснө гэдэг бол тэр хэмжээгээрээ тухайн орон нутгийн суурьшил нэмэгдэнэ гэсэн үг. Түүнийг дагаад хүний төлөөх үйлдвэр, үйлчилгээ хөгжих боломж бий болно төрийн зүгээс үйл ажиллагааныхаа зорилт төлөвлөгөөг бүрэн биелүүлэх хариуцлага ирж байна хэмээн аймгийн Засаг даргын орлогч Ч.Пунцаг мэдээллээ.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ