Ардчилсан засаглалын 1000 өдрийн тайланг айл бүрт тавина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-15 11:32:23

Увс аймгийн ЗДТГ-аас “Ардчилсан засаг айл бүр”-ээр их аяныг удахгүй эхлүүлэх гэж байна.
Энэ хүрээнд өнөөдөр албан газрын удирдлагуудтай уулзаж, аймгийн захиргаанаас үүрэг чиглэл өглөө.

Төрийн албан хаагчид Увс аймгийн айл өрх бүрээр орж, өнгөрсөн гурван жилд буюу ардчилсан засаглал тогтсон сүүлийн 1000 гаруй хоногийн хугацаанд аймаг орон нутагтаа хийсэн ажлын тайланг иргэдэд тавих аж. 
Ардчилсан сонгууль явуулж эхэлснээс хойшхи 20 гаруй жилийн түүхэнд анх удаагаа Увс аймагт Ардчилсан нам 2012 оны орон нутгийн сонгуулиар ялалт байгуулсан юм. Тус аймагт Ардчилсан засаглал тогтсон 1000 дахь өдөр өнгөрсөн сарын 23-нд тохиожээ.  

Б.Батхүү

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд