Төрийн ордны байнгын хорооны танхимуудыг нэршилтэй болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-02-02 19:35:59

УИХ дахь АН-ын бүлэг, УИХ дахь МАН-ын бүлгийн хүсэлтийг үндэслэн Төрийн ордны “А” танхимыг Эзэн Чингис хааны, “Б” танхимыг жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит танхим болгов. 

УИХ-ын дарга тус шийдвэр бүхий захирамжийг МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтод “Б” танхимд гардуулав.  Энэ үеэр УИХ-ын дэд дарга М.Энхболд “Д.Сүхбаатар бол Ардын хувьсгалын анхны долоогийн нэг. Орчин цагийн цэргийн байгуулал, Монголын Зэвсэгт хүчин үүсгэн байгуулагдах үндэс суурийг тавьсан жанжин. Ардын хувьсгалыг удирдаж, Монгол Улсын тусгаар тогтнол, төрийн төлөө зүтгэж явсан хүн. Монгол ардын намын бүлгийн хүсэлтийг хүлээн авч, УИХ-ын даргын захирамж гарган шийдвэрлэсэн З.Энхболд танд бүлгийнхээ хамт олны нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлж байна” гэв. 

УИХ-ын дарга З.Энхболд уг захирамжийг “А” танхимд АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяад мөн гардууллаа.

Б.Туул

Холбоотой мэдээ