ЖАЙКА-ийн төлөөлөгчтэй уулзалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunbold@montsame.gov.mn
2016-02-03 09:11:47

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг өчигдөр буюу энэ сарын 02-нд Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)-ийн Даян дэлхийн байгаль орчны газрын байгаль орчны менежментийн нэгдүгээр хэлтсийн дарга ноён Фүкасэ Ютакаг хүлээн авч уулзлаа.

2013 онд Монгол Улсын Засгийн газраас Япон Улсын Засгийн газарт “Хүлэмжийн хийн үндэсний тооллогын системийн чадавхийг бэхжүүлэх төсөл” хэрэгжүүлэх хүсэлт тавьсан бөгөөд өнгөрсөн оны намар уг төсөл хэрэгжихээр батлагдсан бөгөөд уг төслийн ахлагчаар Ноён Фүкасэ Ютака томилогдсон юм.

Ноён Фүкасэ Ютака энэхүү төслийн хэрэгцээ шаардлага өндөр байгаа бөгөөд Уур амьсгалын өөрчлөлтийн алба татан буугдсан тул цаашид уг төслийг хэнтэй хамтран хэрэгжүүлэх талаар сайд Н.Батцэрэгтэй санал солилцож, чиглэл авлаа.

“Хүлэмжийн хийн үндэсний тооллогын системийн чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн урьдчилсан суурь судалгааны ажил энэ сарын 5-ны өдөр дуусах бөгөөд уг судалгааны үр дүн, тайлан мэдээг төв байрандаа танилцуулсаны үндсэн дээр дараагийн хийх ажлынхаа төлөвлөгөөг боловсруулахаар боллоо.

Холбоотой мэдээ