Завханы 2015 оны ”Онцлох хүн”-ээр Д.Дэмбэрэлнямба шалгарчээ

Орон нутагт | Завхан
erdenechimeg@montsame.mn
2016-02-03 10:44:39

Завхан аймаг сар шинийн босгон дээр тухайн ондоо эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гаргаж бусдыгаа хошуучилсан тэргүүний хамт олон, салбарын тэргүүнүүдээ тодрууллаа.

Тус аймгийн “Оны онцлох хүн”-ээр Монхими ХХК-ны эрдэм шинжилгээний төвийн захирал Д.Дэмбэрэлнямба шалгарчээ.

Ийнхүү "Төрийн захиргааны тэргүүний ажилтан”-аар аймгийн ЗДТГ-ын НХХ-ийн дарга Мишгийн Гүрсэд, “Эрүүл мэндийн салбарын тэргүүний ажилтан”-аар Нэгдсэн эмнэлгийн дотрын их эмч С.Балдорж, "Боловсролын салбарын тэргүүний ажилтан”-аар Боловсрол, соёлын газрын дарга Д.Одгэрэл, “ХХАА, Байгаль орчны тэргүүний ажилтан”-аар Эрдэнэхайрхан сумын МЭҮТасгийн мэргэжилтэн С.Эрдэнэцэцэг нар тодорчээ.

Харин нийгмийн хамгааллын тэргүүний ажилтан”-аар НХҮХ-ийн дотоод хяналт хариуцсан мэргэжилтэн М.Туяажаргал, “Худалдаа үйлчилгээний албаны тэргүүний ажилтан”-аар Мөнхтогтох Ариун ХХК-ны захирал Д.Мөнх-Амгалан, “Улс төрийн албаны тэргүүний ажилтан”-аар Нөмрөг сумын Нуур  багийн Засаг дарга Гончигсүрэнгийн Баттулга, Төрийн тусгай албаны тэргүүний ажилтан”-аар Онцгой байдлын газрын орлогч дарга  Б.Ядамжав гэх мэт 14 тэргүүнй ажилтан тодорчээ.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ