“Toyota” АНУ-аас автомашинуудаа эргүүлэн татна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМНЬЮ-ЙОРК. /TASS/. Аюулгүйн дэр өөрөө ажиллаж болзошгүйтэй холбоотойгоор 320 мянга орчим автомашинаа АНУ-аас эргүүлэн татахаар болсноо Японы “Toyota” компани мягмар гарагт мэдэгджээ.
Тус компани 2005-2006 онд үйлдвэрлэсэн “Tundra Sequoia”, 2003-2006 оны “Land Cruiser”, 2003-2006 онд үйлдвэрлэсэн “4-Runner” загварын автомашинуудаа татна. Мөн 2003-2006 онд гаргасан “Lexus: LX470”, 2004-2006 онд үйлдвэрлэсэн “GX 470” загваруудаа эргүүлэн татах аж.
Эдгээр автомашины дээвэр хэсэгт суурилуулсан аюулгүйн хөшиг өөрөө ажиллаж болзошгүй гэж “Toyota”-гийн мэдэгдэлд дурджээ.
Ийм согог нь жолооч, зорчигчид гэмтэх эрсдэлийг нэмэгдүүлж байна гэж “Toyota” мэдэгджээ. Аюулгүйн дэрний ажиллагааг хариуцдаг программ хангамжийг борлуулагч компаниуд үнэгүй сольж өгөх аж.
Д.Жаргал