Цанын спортын аймгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-02-03 11:53:47

Дорнод аймгийн Дашбалбар суманд тус сумын уугуул ОХУ-ын Буриад улсын гавъяат дасгалжуулагч Ц.Сандагдоржийн нэрэмжит цанын спортын аймгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо.

Тэмцээнд Хэнтий, Дорнод аймгийн таван сумын 70 гаруй тамирчид бага, дунд, ахлах, насанд хүрэгчид гэсэн ангилалаар хүчээ сорьж шилдгүүдээ тодруулжээ. Тэргүүн байрыг зохион байгуулагч Дашбалбар сумын баг хүртэж шилжин явах цомын эзэн боллоо. Шилжин явах цомыг авсан сум дараа жилийн тэмцээнээ зохион байгуулдаг уламжлалтай юм байна.

Дорнод аймагт цанын  спорт 1995 оноос хойш тасраад байсан бол эдүгээ ийнхүү сэргэж гурав дахь жилдээ аваргуудаа тодруулж байна.

Б.Туяа

Холбоотой мэдээ