Улсын сайчуудад дэвшигсдийн нэрсийг яаманд хүргүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-02-04 09:26:27

Төв аймгаас Улсын сайн малчин, тэргүүний тариаланч хамт олон, улсын тэргүүний фермерт нэр дэвшүүлэн Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 44 дүгээр  тэмдэглэлээр баталгаажуулж,  Хүнс хөдөө аж ахуйн яаманд хүргэлээ.

Бэлчээрийн мал аж ахуйг боловсронгуй болгох,малын ашиг шим, гарц, чанарыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг сайжруулахад хувь нэмрээ оруулсан Баянцагаан сумын  Д.Жамъяандорж, Архуст сумын Ч.Пүрэвжал,Эрдэнэсант сумын Г.Насанбат,Лүн сумын Д.Эрдэнэбаяр, Сэргэлэн сумын П.Гөлгөө,Баянцагаан сумын П.Сандаглхагва нарыг улсын сайн малчинд, эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослуулан эрхэлж буй Борнуур сумын Б.Лувсандоржийг улсын тэргүүний фермерт, эзэмшсэн талбайгаа бүрэн ашиглаж, өндөр ургац хураан авч, үрээ хүрэлцэхүйц хэмжээтэй нөөцөлсөн Жаргалант сумын Буман сүрэг ХХК, Борнуур сумын Миш Маш ХХК-ниудыг улсын тэргүүний тариаланч хамт олонд, Эрдэнэсант  сумын тракторч, комбайнч В.Түмэн-Өлзий, Борнуур, Жаргалант, Батсүмбэр сумын ногоочин М.Мөнхбат, П.Эрдэнэбаатар, Л.Болдбаатар, Д.Баасансүрэн, Угтаалцайдам сумын тариаланч, Б.Цогтсайхан нарыг улсын тэргүүний тариаланчид нэр дэвшүүлжээ.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ