Улаанбаатар хотын хамгийн өндөр настан 110 хүрч сар шинэтэй золгов

МОНГОЛЫН МЭДЭЭ
batsaikhan@montsame.mn
2016-02-08 12:15:28

Сая гаруй хүн амтай нийслэл хотын хүн амын аравны нэг орчим хувь нь буюу 100 гаруй мянган  ахмад настнууд байдаг. Тэднээс  50 орчим нь 100 болон түүнээс дээш настнууд байна.

Энэ жилийн хувьд нийслэл Улаанбаатар хотын хамгийн өндөр настан 110 насыг хүрч сар шинийн баяртайгаа золгож байна. 110 настай Л. Данзан гуай өдгөө Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороонд аж төрдөг. Урьд жилүүдэд нийслэлийн хамгийн өндар настан голчлон эмэгтэйчүүд байсан бол энэ жил Л.Данзан өвөө хамгийн ахмад настнаар тодорсон байна.  Харин М.Хоовон, Д.Долгор нар 109 настай учран золгож, нийслэлийн ахмад настнуудын магнайд бичигджээ. М.Хоовон гуай өдгөө Хан-Уул дүүргийн наймдугаар хороонд амьдардаг бол Д.Долгор гуай Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны иргэн ажээ. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хамгийн ахмад настан Лувсангийн Данзан гуай 1906 онд төрсөн. Тэрбээр өдгөө нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн  XV хороонд үр хүүхдүүдийн хамт өнөр өтгөн, сайхан сайхан амьдарч байна.  Лувсангийн Данзан гуай ахмад дайчин хүн бөгөөд  Халх голын дайн /1939/-д, Чөлөөлөх дайн /1945/-ы хуягт бригадын түрүүч цолтойгоор албан хаасан байна.  Тэрбээр дайны хүнд бэрх жилүүд, дайчин нөхдийнхээ тухай үр ач нартаа үргэлж хэлж ярьдаг ажээ. “Би 1934 онд цэргийн албанд татагдан, тэндээсээ 1939 оны дайнд оролцож байсан юм.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ