Хонин жилийн есөн алдартнаа тодруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬХонин жилдээ ажил үйлсээрээ тэргүүлсэн есөн алдартнаа Өмнөговь аймаг тодрууллаа.
Баяндалай сумын Наран багийн Засаг дарга Жанчив овогтой Тогосмаа, тариаланч Аюурзана овогтой Оюунтуяа, бизнесмэн “Ханбогд хурд” ХХК-ийн захирал Бат-Өлзий овогтой Наранбаатар, Булган сумын Дэн багийн малчин Даш овогтой Отгонсүрэн, “Бүтэн жаргал” шүдний эмнэлэгийн эмч Минж овогтой Ундармаа, 24-р цэцэрлэгийн эрхлэгч Намхай овогтой Цэрмаа, Даланзадгад сумын Нэгдүгээр сургуулийн сурагч Чулуунбаатар овогтой Мөнхболд, оны шилдэг бүтээл, бүтээн байгуулалтаар Даланзадгад-Баяндалай-Гурвантэс чиглэлийн хатуу хучилттай авто замыг тавьсан аймгийн Засаг даргын Тамгын газар оны шилдэг хөрөнгө оруулагчаар “Бандиа” ХХК тус тус шалгарч аймгийн есөн алдартан болсон байна.
Аймгийн есөн алдартанг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн тодруулдаг юм. Энэ жилийн хувьд 25 иргэн, албан байгууллага амжилтаараа өрсөлдсөн байна.
Д.Мишигсүрэн