Сонгуулийн төв комиссын 5 гишүүнийг Төрийн думаас тодруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
erdenechimeg@montsame.mn
2016-02-13 22:17:27

Хэдхэн хоногийн дараа Төрийн думаас ОХУ-ын Сонгуулийн төв комиссын 5 /СТК/ гишүүнийг  тодруулах юм.

Өчигдөр Оросын Либерал-Ардчилсан намаас Сонгуулийн Төв комисст /СТК/ Төрийн думд гурван удаа улиран  сонгогдсон  депутат 63 настай Сергей Сироткины нэрийг дэвшүүлэх төлөвтэй байгаагаа мэдэгдсэн. Харин ”Нэгдсэн Орос нам”-аас комиссын одоогийн гишүүн Валерий Крюковыг дэвшүүлж магадгүй байгаа. “Оросын Коммунист нам” СТК-т  өөрийн одоогийн төлөөлөгч Евгений Колюшиныг үлдээх тухайгаа мэдэгдсэн. Тэгвэл “Шударга Орос нам” одоогийн өөрийн төлөөлөгч Сергей Даниленког үлдээх эсэхийгээ хараахан зарлаагүй байна. ОХУ-ын СТК-ын шинэ бүрэлдэхүүнд Төрийн думын  нэг мандаттай тойргуудаас сонгогдсон туршлагатай хэд хэдэн  нэр дэвшигчийг  дэвшүүлэх гэнэ.

Дашрамд хэлэхэд, Холбооны зөвлөлөөс СТК-т нэг мандаттай тойргийн сонгуулийн арвин туршлагатай хоёр депутатын  нэрийг  дэвшүүлэх  гэж байгаа тухай хэвлэлүүд бичжээ. Төрийн думын энэ удаагийн сонгууль нь  2003 оноос  хойш анх удаагаа нэг мандатаар явагдана.

Төрийн думын Үндсэн хууль тогтоомжийн хорооны тэргүүн Владимир Плигин өгсөн яилцлагадаа, СТК -д нэр дэвшигчийн санал хүлээн авах хугацааг 3 дугаар сарын 1-н хүртэл байсныг өөрчилж,  2 дугаар сарын 17-ны өдрөөр тасалбар болгохыг Төрийн думын зөвлөлд  тавих болно  гэжээ. Үүнийгээ  тэрээр Холбооны зөвлөл  СТК-ын гишүүнд  нэр дэвшүүлэхээр  өөрийн 5 депутатыг  баталсантай  холбон  тайлбарлав. Мөн анхны бүгд хурлыг 3 дугаар сарын 15-нд зохион байгуулах бөгөөд  хурлаар  СТК-ын гишүүдийг батлах юм байна.

Москва хот. А.Огторгуймаа.

Холбоотой мэдээ