Ерөнхий консул Ц.Ганболд Улан-Үд дэх монгол иргэдтэйгээ золгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-02-15 11:49:15

Буриадын Засгийн газрын тэргүүн Наговицын В.В шинийн нэгний өдөр Улан-Үд хотын биеийн тамирын ордонд буриад зонтойгоо уулзаж, цагаан сарын мэндчилгээ дэвшүүлэн, золголт хийж, баярын арга хэмжээ зохиосон, энэ арга хэмжээнд Ерөнхий консул Ц.Ганболд оролцож Буриад зонд сар шинийн мэндчилгээ дэвшүүлэв.

Буриадын Улан-Үд хотын өндөр настан ЧОЙДОНОВ СЕРГЕЙ ЦЫРЕНЖАПОВИЧ 1924 төрсөн, ахмад дайчин, Джидиний районд Сангийн аж ахуйн дарга олон жил хийсэн, Монголын олон аж ахуйн нэгжүүдтэй холбоотой ажиллаж байсан өндөр настны гэрт Ерөнхий консул Ц.Ганболд шинийн нэгний өдөр очиж хүндэтгэл үзүүлэн, золголт хийж, гарын бэлгээ гардуулсан, энэ талаар Буриадын БГТРК телевиз сурвалжлага хийж, Буриадын телевизээр гаргасан.

ЕКГ-ын газарт 2016 оны 02-р сарын 10-ны өдөр суугаа орны төр засгийн удирдлагууд, монголч эрдэмтэд, монголтой холбоотой ажилладаг байгуулага, иргэдийн төлөөллийг урьж цагаан сарын мэндчилгээ дэвшүүлэн, гарын бэлэг гардууллаа. Мөн Буриадын дуурийн театрт ажиллаж байгаа Монгол улсын иргэн Буриадын ардын жүжигчин Н.Мөнхзул, дуучин Д.Цэрэнчунт,С.Батчимэг нар оролцож ая дуугаа өргөллөө. Уг арга хэмжээнд Буриадын ардын хурлын дарга Доржиев Ц.Э, Засгийн газрын тамгын орлогч дарга Жамбалов Б.В, Улан-Үд хотын дарга Голков.А.М. хотын 1-р орлогч дарга Сангадиев З.Г, Соёлын яамны сайд Цыбиков.Т.Г, Боловсролын яамны сайд Дамдинов.А.В, ХААЯ-ны орлогч сайд Дагданова Ю.Г, Буриадын гаалийн газрын 1-орлогч дарга Натальяа.А.В, Буриадын Цагаачлалын газрын орлогч дарга хурандаа Кравцов. С.А,ОХУ-ын Гадаад яамны Буриад Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Митыпов.В.М, ОХУ-ын Дорнод Сибирийн Буриад дахь институтын захирал Базаров.Б.В, Эрдэмтэн нарийн бичгийн дарга Чимидоржиева Г.Н, Буриадын их сургуулийн Дорно дахины институтын захирал Актанов. И.Г болон монгол хэл судлаж буй оюутнууд оролцлоо.

Холбоотой мэдээ