Бахрейнд баривчлагдсан АНУ-ын сэтгүүлчдийг суллахыг уриалав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-02-16 11:55:48

МОСКВА. /RIA Novsoti/. Америкийн дөрвөн сэтгүүлчийг суллахыг олон улсын хүний эрхийн “Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллага Бахрейны эрх баригчдад уриалжээ.

“Бахрейны эрх баригчид тус улсад баривчлагдсан Америкийн дөрвөн сэтгүүлчийг нэн даруй суллах ёстой” гэж хүний эрхийг хамгаалагчид “Twitter” сүлжээн дэх албан ёсны хуудсандаа мэдэгдсэн байна.

Бахрейны нийслэл хотын захад Ситра аралд зөвшөөрөлгүй зохион байгуулсан жагсаал цуглаанд оролцсон гэж Америкийн дөрвөн иргэнийг баривчилсны нэг нь эмэгтэй сэтгүүлч болох тухай урьд нь мэдээлжээ. Бахрейны Дотоод хэргийн яамнаас мэдээлснээр, тэд дөрвүүлээ хоёрдугаар сарын 11-12-нд тус улсад жуулчны хувиар ирсэн боловч зарим нь холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авалгүйгээр сэтгүүлчийн үйл ажиллагаа явуулсан байна.

Бахрейны Ситра аралд тус улсын одоогийн эрх баригчдыг эсэргүүцэгч сөрөг хүчнийг дэмжигч шиитүүд голдуу оршин суудаг аж. Персийн булангийн орнуудын цэргүүдийн оролцоотойгоор цэрэг, цагдаагийн хүчээр дарсан шиитүүдийн эсэргүүцлийн ажиллагаа эхэлсний таван жил өнгөрсөн өдөр Бахрейнд өнгөрсөн ням гарагт тохиожээ. Гэвч залуучууд одоог хүртэл зөвшөөрөлгүй эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулж байгааг цагдаа нар тараасаар байгаа аж.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ