Эмэнд хордсон 4 хүн тусламж авчээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2016-02-16 13:47:56

Хордлогын яаралтай тусламжийн төвд энэ сарын 08-15-ны хооронд нийт 17 хүн ханджээ.

Үүнээс 9 нь угаарын хийн, 5 нь эмийн, 3 нь химийн бодисын хордлогод өртсөн байна. Угаарын хийн хордлогод өртсөн хүмүүсийн ихэнх нь гал түлэх явцад угаар алдсаны улмаас гэртээ хөнгөн хордлогод орсон байсан бол амиа хорлох зорилгоор 4 хүн эм ууж хордон, тусламж авчээ.

Ж.Болор

Холбоотой мэдээ