Франц онц байдлын хугацаагаа сунгалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-02-17 14:33:55

ПАРИС. /NHK/. Өнгөрсөн жилийн 11 дүгээр сард Парис хотод болсон халдлагын дараа зарласан онц байдлын хугацаагаа Франц гурван сараар сунгалаа.

Энэ сарын 26-нд дуусах онц байдлын хугацааг сунгах саналыг Францын Засгийн газар парламентын доод танхимдаа өргөн барьсныг өчигдөр баталсан байна. Парламентын дээд танхим уг саналыг аль хэдийн баталсан ажээ.

Хурал, чуулган зохион байгуулах болон шүүхийн зөвшөөрөлгүйгээр нэгжлэг хийхийг хориглох эрхийг  Францын эрх баригчид онц байдал зарласан үед эдэлдэг ажээ.

Парламентын зарим гишүүн онц байдал зарлахыг эсэргүүцэж, энэ нь иргэдийн эрхийг хязгаарлаж байна гэж мэдэгджээ. Гэвч энэ нь террорист халдлага дахин гарахаас сэргийлэх арга хэмжээ юм гэж Францын Засгийн газар мэдэгдсэн байна.

Мөн терроризмоос сэргийлэх тухай хуулийг дахин хянах төлөвлөгөөтэй байгаагаа Францын Засгийн газар мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ