Волейболын клубүүд аваргаа шалгаруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-02-19 13:30:40

Монголын волейболын холбоо, “Хасу мегастар” клуб хамтран клубүүдийн аварга шалгаруулах тэмцээнийг өнөөдрөөс зохион байгуулна.

“Хасу Кат-2016” волейболын тэмцээнд эрэгтэй 8, эмэгтэй 6 баг өрсөлдөнө. Хан-Уул дүүргийн 13-р хороонд байрлах “Эко спорт цогцолборт” болох тус тэмцээн энэ сарын 19, 20, 21, 24 болон 27-28-нд болно.

Тэмцээний нээлтийн ажиллагаа маргааш 13 цагаас болох бөгөөд өнөөдрийн тоглолт 14 цагаас эрэгтэйчүүдийн “Сима” –“Эрчис тал” багуудын тоглолтоор эхэлнэ. Үргэлжилээд “Сэлэнгэ” – “Хасу Мегастарс-1”, “Эрчим” –“Алдар Алтайн барс” болон “Хасу Мегастарс-2” –“Тэнүүн -Огоо” багуудын эхний тоглолт болно. Энэ өдөр нийт эрэгтэй дөрвөн тоглолт болох юм.

Харин тэмцээний хоёр дахь өдөр буюу маргааш 09 цагаас "Эрчис тал"- "Хасу Мегастарс-1" эрэгтэй багуудын тоглолтоор эхэлнэ. Энэ өдөр нийт долоон тоглолт болох хуваарьтай.

Д.Өлзий

Холбоотой мэдээ