Орхон барилгын салбараа хөгжүүлэх хөтөлбөрөө батлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-02-19 14:01:15
oyuka_hu@yahoo.com

Орхон аймаг барилгын салбараа хөгжүүлэх бодлогын бичиг баримттай боллоо. Үүнийг  анх удаа боловсруулсан бөгөөд  АИТХ-аар хэлэлцүүлж батлуулав. Ингэснээр Орхон аймгийн барилгын салбар 2020 оноос эрчимтэй хөгжиж, шинээр орон сууцны барилга нэмэгдэх юм.

Уг бодлогын баримт бичигт барилгын салбарт ажиллаж буй ажилчдын эрх ашгийг хамгаалах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, орон нутгийн барилга, угсралт, материал үйлдвэлэгчдийг дэмжихээр тусчээ. Мөн зураг төсөл боловсруулагч аж ахуй нэгжүүдийн  чадавхийг нэмэгдүүлэх, түгээмэл тархацтай түүхий эдийн хайгуул, олборлолт, ашиглалтад тавигдах шаардлага, ашиглах нөхцөлийг бүрдүүлнэ. Орхон аймагт барилга угсралтын тусгай зөвшөөрөлтэй 161, барилга байгууламжийн зураг төсөв болосвруулах тусгай зөвшөөрөлтэй 10, барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлийн тусгай зөвшөөрөлтэй 18 аж ахуйн нэгж байдаг.  Сүүлийн гурван жилд 1210 айлын орон сууц шинээр ашиглалтад орсон байна. Мөн 650 айлын орон сууц удахгүй ашиглалтад  орно. Түүнээс гадна 2а, 1а, 7,  7а хороолол зэрэг орон сууцны байрууд удахгүй шинээр баригдах юм.

Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ