Дорноговийн тариаланчид каскада сортыг туршина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-02-19 16:40:46

Дорноговь аймгийн тариаланчид 2016 онд шинээр дунд оройн болцтой өндөр ургацтай каскада сортыг нэвтрүүлж туршихаар захиалгаа өгчээ.

Нийт 10 тонн элит үрийн төмс авахаар албаны байгууллагатай гэрээ байгуулсан бөгөөд үр худалдаж авах хөрөнгийг аймгийн Газар тариалан эрхлэлт, ойжуулалтыг дэмжих сангаас гаргахаар болсон байна.

Аймгийн хэмжээнд 2015 онд  200-аад өрх нийт 106,7 га талбайд тариалалт хийсэн бөгөөд үүнээс төмс 32 га-д, хүнсний ногоо 41,5 га-д малын тэжээл 17,1 га-д жимсгэнэ 18,9 га-д тус тус тариалж талбайн хэмжээг өмнөх оноос 1,1 га-аар нэмэгдүүлсэн аж.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ