Ээжээ би тандаа хайртай захидлын уралдаан эхэллээ

Орон нутагт | Сүхбаатар
erdenechimeg@montsame.mn
2016-02-23 16:12:42

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан зохион байгуулдаг уламжлалт ажил бол "Ээжээ би таньд хайртай" ил захидлын уралдаан юм. Тэгвэл энэ жилийн уралдаан эхэлжээ.

Хүүхэд багачууд, насанд хүрэгчид гээд бүх насныхныг хамруулсан уг уралдаан нь нэлээн өргөн цар хүрээтэй болдог. 2015 оны уралдаанд нийт 300 гаруй захидал ирж байсан удаатай. Хамгийн гол нь оролцогчид хайртай ээждээ хэлэх чин сэтгэлийн үгээ захидлаар дамжуулах юм. Зохион байгуулагчид ээжид нь захидлыг хүндэтгэлтэйгээр гардуулан өгдөг.

Энэ удаад хүүхдүүд “ЭЭЖЭЭ би танд хайртай” сэдвийн хүрээнд, харин насанд хүрэгчид “Үрдээ хэлэх үг” сэдвийн дагуу захидлаа бичих юм.

Өнгөрсөн жилийн уралдааны ялагчид өөрсдөө Итгэлт хамбын аялалд яваад ирсэн бол, энэ жилийн ялагчид өөрсдөө биш ээжийгээ Итгэлт хамбад аялуулах юм байна.

Т. Одончимэг

 

Холбоотой мэдээ